Нэмэлт vйлчилгээнээс олсон мөнгөө өөрөө авдаг

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:18
Нийслэпийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах албаны архидан согтуурахтай тэмцэх тасаг энэ оны тавдугаар сард нийслэлийн зарим баар, саун массажийн газруудад гэнэтийн шалгалт хийлээ. Шалгалтын гол зорилго нь залуусыг архидан согтуурахаас болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэнэ. Vvнд III хороололд байрлах диско баарууд, XIII хороололд байрлах саун массажийн газруудыг шалгасан. Гэвч согтууруулах ундаа худалдаалах газруудыг шөнийн 12 цагаас хойш гvйлгээ хийхгvй гэсэн захирамжийн дагуу шалгалт хийсэн боловч шө¬нийн 01 цаг өнгөрч байсан ч ихэнх диско баарууд ажиллаад зогсохгvй "Vйлчлvvлэг...
төрөл:Мэдээ
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Охидын биеийг vнэлvvлэгчдийг “Ганц худаг”-т хорьжээ

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:17
Охидыг хvчээр биеийг нь vнэлvvлж байсан этгээдvvдийг Эрvvгийн цаг­даа­гийн ажилтнууд баривчилжээ. Энэ хэргийн талаар Цаг­даа­гийн ерөнхий газрын хэв­лэл мэдээллийн албаны дарга, дэд хурандаа Т.Сайнжарга­лаас тодрууллаа.

-Энэ хэрэгт хичнээн хvн саатуулаад байгаа вэ?

-Одоогоор Хан-Уул дvvр­гийн нутаг дэвсгэр буюу Туулын зад­гайд оршин суудаг Манлай­баа­тар, Оюунчимэг, Налайх дvvргийн харьяат Энхтуяа нарыг саатуулаад байна. Ман­лай­баатар, Оюунчимэг хоёр нэг гэр бvлийн хvмvvс.

-Тэд хэзээ­нээс эхлэн ийм хэрэг vйл­дэж байсан юм бэ?

-Сэжигтэнvvд 2006 оноос эхлэн охидыг садар саму...
төрөл:Мэдээ
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хvний наймаа урд хөршт давамгайлж байна

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:11

"Т" нь 19 настай бөгөөд ээж, хvчирхийлэгч хойт эцэг, гурван дvvгийн хамт Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг байна.

Гэр бvлдээ туслахын эрхэнд тэрбээр 2006 онд "18-25 насны охидыг гадаадад өндөр цалинтай ажилд авна" гэсэн сонингийн зарын дагуу ханджээ. "Би жуулчны хөтөч болохыг мөрөөддөг. Булгаа надад /хvн худалдаалагч/ Бээжинд аялал жуулчлалын хөтөчийн ажил олж хийх боломжтой гэж хэлсэн" гэж "Т" гунигтай байдлаар тайлбарласан байна.

Чи гадаадад явахаас айгаагvй юу гэж асуухад "Булгаа тун нөхөрсөг байж бидэнтэй вагонд хөзөр тоголдог байсан. Би мэдээгvй... " гэж хариулсан байна. Т ...

төрөл:Мэдээ
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Оюутан охид “Биеэ vнэлж” сургалтын төлбөрөө цуглуулж

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:10

Өнгөрсөн долоо хоногт Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс “Биеэ vнэлэгч” гэсэн арга хэмжээг дvvргийнхээ нутаг дэвсгэрт зохион явуулжээ.

Энэ талаар тус дvvргийн цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Чимэдбавуугаас тодрууллаа.

-Биеэ vнэлэгч арга хэмжээний хvрээнд хичнээн эмэгтэйг илрvvлсэн бэ? 

Өнгөрсөн долоо хоногт Сvхбаатар дvvргийн цагдаагийн хэлтсээс “Биеэ vнэлэгч” гэсэн арга хэмжээг дvvргийнхээ нутаг дэвсгэрт зохион явуулжээ.

Энэ талаар тус дvvргийн цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ахлах байцаагч, цагдаагийн ахлах д...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүүхдийн бэлгийн мөлжлөг

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:05

Хүүхдийг бэлгийн зорилгоор ашиглах мөлжих асуудлын тухайд:

Сүүлийн жилүүдэд манай улсад охид, бүсгүйчүүд биеэ үнэлэх явдал газар авч улмаар тэдний биеийг үнэлүүлэх, зуучлах замаар ашиг олдог хувь хүмүүс, бүлэглэлүүд улам зохион байгуулаллтай болж байна. Охидыг бэлгийн замаар мөлжих, секс аялал жуулчлалд уруу татах явдал Монгол Улсад газар авч байгаа талаар хэвлэл мэдээллээр ихээхэн гарч байгаа бөгөөд хүн худалдах гэмт хэргийн золиос болж буй охид бүсгүйчүүдийн тоо өссөөр байгаа нь бэлгийн мөлжлөгийн бүх хэлбэрээр хохирогчид бий болж байгааг илтгэж байна.

Монгол Улс 1990 онд Хүү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймаачдаас сэрэмжил!

бичсэн: mongol_9 , 2008-02-26,16:00
Х.СЭРГЭЛЭН


Охид биеэ үнэлж, харийн орон руу хэнийг ч хамаагүй даган одоход бэлэн байгаагийн учир шалтгаан юунд оршино вэ? Ийм бодлоор тархиа гашилгах болсон маань учиртай. Нийгэм дамнасан энэ мэт асуудал надад огт хамаагүй мэт бодож явсан цаг саяхан. Хэзээ ч энэ асуудал миний амьдралд урган гарч ирэх юм гэж санаж байсангүй тул өөрт тулгараад ирэхээр эрхгүй бодолд автан ямар нэгэн зүйл хийхээр тэмүүлдэг нь хүний л зан биз. Саяхан хамаатны маань 17 настай охин “Хүний наймаачдын гарт оржээ” гэсэн мэдээлэл чих дэлсүүлж, биднийг цочролд оруулсан юм.
 
Тиймээс хүн болгон л өөр өөрийн сувгаа...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймаа хүрээгээ тэлсээр

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:57
Одоогоос зургаан жилийн тэртээ Максим хэмээх орос эр "Шуурхай зар" сонинд "Өндөр нуруутай, царайлаг охидыг Румын, Югославт латин америк бүжигчнээр ажиллуулна. Сарын цалин 3000 ам.доллар" гэсэн зар гаргажээ. Зарын дагуу 18-21 насны таван бүсгүй бүртгүүлж, нэр, хаяг, утасны дугаар гээд шаардагдах мэдээллээ үлдээсэн аж. Тэднээс 18-19 настай хоёр охин Максимын хамт "өндөр цалинтай ажил хийхээр" Югославыг зорьсон байна

Хоёр охины нэг нь бүтэн, нөгөө нь хагас өнчин бөгөөд гадаад хэлний нэгэн сургуулийн оюутнууд. Тэд Югославт Максимын эгчийнд очоод ажиллах цэнгээний газар нь "хаагдсан"-ыг мэджээ. ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймааны асуудлаар Монгол Улс олон улсын стандарт хангадаггүй

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:56
Гадаад хэргийн яаманд баасан гаригт болсон уулзалтын үеэр халуун сэдэв хөндсөн олон асуултыг сэтгүүлчдийн зүгээс холбогдох албаны хүмүүст тавьсан юм.

Тэд ч бүх асуултад тодорхой хариулт өгөв. Сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон асуулт нь хүний наймаа, гадаадын иргэнд монгол хүүхэд үрчлүүлэх, хилийн цаана ял эдэлж байгаа монголчуудын тухай, Малайзид болж буй шүүх хурлын талаар байв. Зарим оронд суугаа Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа дууссан ч дараагийн томилгоо сунжирч буй, энэ албан тушаал улс төрийн бэлэг болж хувирсан талаар ч сонирхсон. ОХУ-д визгүй зорчих боломж бий эсэхийг ч лавлав...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний наймаачид гудамжнаас охид хулгайлдаг болжээ

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:54
Хүн худалдаалах наймааны эсрэг төрийн бус байгууллагууд нэгдэж тэмцэхээр болсон тухай сэтгүүлчдэд өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр хүн худалдаалах наймааны золиос болсон гэрч ирсэн байлаа. Түүний охин нь энэ сарын 2-ны өдөр гэрээсээ гараад алга болжээ. Гарахдаа “Найзтайгаа утсаар яриад одоохон орж ирнэ” гэж хэлсэн аж.

Ээж нь охиноо ирэхгүй удахаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Цагдаагийнхан сураг ажиг гаргаж чадаагүй гэнэ. Охины гэрийнхэн Хүн худалдаалах наймааны эсрэг тэмцдэг төрийн бус байгууллагад хандсанаар охиноо 14 хоногийн дараа олсон байна. Хөл нүцгэн, хувцас ч үгүй,...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манай улсад хүн худалдаалсан хэд хэдэн хэрэг гарч байсан

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:51

Манай улсад хүн худалдаалсан хэд хэдэн хэрэг гарч байсан. Тэгвэл саяхан 16-н настай охиныг гадаад руу наймаалах гэж буудалд хорьж байсан нэгэн хэрэг бас гарсан байна. Сүүлийн үед энэ төрлийн хэрэг манайд газар авч байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

1-р хороололын арын зам дагуу байрлах Ялалт зочид буудалд 16-н настай С гэгч 10 орчим хоног хоригдож гадаад руу худалдагдахаа дөхжээ. Харин азаар цагдаа нар түүнийг олж сулалсан байна. Гэтэл түүнийг хорихоос дөнгөж гарсан бүдүүн Нина гэгч атмаан эмэгтэй хятад руу худалдах гэж хорьж байсан нь тогтоогджээ. Түүнд бас өөр 3-н охин байдаг. Тэдний биеийг хү...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг газар авч байна

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:48
Манай улсад хүн худалдаалах гэмт хэрэг газар авч, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа талаар хэвлэл мэдээллээр сэрэмжлүүлж, холбогдох албаны хүмүүс ярьдаг. Тэр ч бүү хэл сүүлийн үед тус гэмт хэргийн хүрээ өргөсөхийн хэрээр насанд хүрээгүй хүмүүс буюу хүүхэд худалдаалах гэмт хэрэг ихсэх хандлагатай болов. Хүүхэд худалдаалдаг гэмт хэргийг үйлдэгчид нь тэдний гэнэн томоогүй байдлыг ашиглан хуурч, залилан хил давуулдаг бөгөөд нэгэнт хил давсан л бол түүнээс цааш юу болох ңь хэнд ч хамаагүй болдог байна.
АНУ-ын Депарментын үзэж байгаагаар жил болгон 700 мянгаас хоёр сая гаруй хүн худалдаалагддаг. Эд...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хүний худалдаа гэж юу вэ?

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:46

Хүний худалдаа гэдэг нь ямар нэгэн хууль бус үйл ажиллагааны болон хүний оролцоотойгоор ашиг олох зорилгоор гадаадад гаргах ажлын зар түгээх, ярилцлага авах, улс дотроо болон хил дамнуулах, хулгайлах мөн хүлээн авах эдгээр нь айлган сүрдүүлэх , худлаа амлалт өгөх зэргээр үйлдэгдсэн тохиолдол болно.

Хүний худалдаа маш олон төрөл байдаг үүнд:

  •             Биеийг үнэлүүлэх
  •             Хүчээр хөдөлмөр эрхлүүлэх
  •             Гэрийн үйлчлэгч болон боолчлох
  •             Хуурамчаар сүй тавих
  •             Эрхтэн шилжүүлэн суулгах зорилгогоор

Монголын болон гадаадын олон б...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

SDC “Хvний худалдаатай тэмцэх”-ээр боллоо

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:45

Швейцарийн хөгжлийн агентлагийн Зүүн Азийн хэлтэс болон Монгол дахь төлөөлөгчийн газар "Хүний худалдаатай тэмцэх" төслийг Монгол Улс болон Зүүн Азийн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэхээр боллоо.

Сүүлийн 10 жилд хүн наймаалах, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдийг наймаалах гэмт хэрэг нь дэлхийн хэмжээний томоохон асуудал боллоо. Улам бүр газар авч, арга нь улам нарийсаж буй энэ гэмт хэргийг үндэсний болон олон улсын хэмжээнд үр дүнтэйгээр шийдвэрлэхэд ихээхэн хүндрэлтэй байна.

Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих явцад нийгэм эдийн засгийн олон бэрхшээлтэй асуудалтай т...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

М.Лханаасүрэн: Өсвөр насныхан мансуурлын хэрэгт холбогдох боллоо

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:44

Мөрдөн байцаагч гэдэг хэцүү мэргэжил. Гэсэн хэдий ч иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө шантралгүй зүтгэж яваа Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч, ахлах дэслэгч М.Лханаасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр цагдаагийн байгууллагад олон жил ажиллаагүй ч цөөнгүй гэмт хэрэг илрүүлжээ. Ярилцлага өгснийхөө дараа “Манай дүүрэгт хэрэг гарчээ”хэмээн ажил руугаа яаран одлоо, тэр.
-Мөрдөгч болох сонголтыг та бүр багадаа хийсэн үү?
-Миний мэргэжил удмынх гэж хэлж болно. Манай аав цагдаагийн байгууллагад энэ мэргэжлээр 27 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Тэгэхээр би удам залгаж яваа мөрдөгч гэсэн үг. Анх аавынхаа үй...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Бэлгийн хүчирхийлэл

бичсэн: mongol_9 , 2008-02-26,15:43

Төрийн албан хаагчдын зүгээс үйлдсэн ч бай, төр үйл ажиллагаанд нь хяналт тавьдаггүй төрийн албаны бус этгээд ч үйлдсэн бай бэлгийн хүчирхийлэл бол эмэгтэйчүүдийн хүний эрхийг зөрчиж буй зүйл юм. Эмэгтэйчүүд цагдаагийн газар буюу төрийн бусад байгууллагын мэдэл, хяналтад байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Эмэгтэйчүүд зэвсэгт мөргөлдөөний үед болон дүрвэж явахдаа хүчингийн хэргийн золиос болдог. Түүнчилэн хань нөхөр, хамтран амьдрагчдын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртдөг. Дээрхи нөхцөл байдалд эмэгтэйчүүд шаардлагатай хамгаалалт, туслалцаа авахад маш их бэрхшээл тулгардаг. Бэлгийн хүчирхийлли...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих
© 2007 Миний блог